2017 онд үр тариа 468,1 мянган га-д буюу улаан буудай 420,8 га-д, төмс 15,1 мянган га-д, малын тэжээл 23,2 мянган га-д тус тус тариалалт хийхээр урьдчилсан тооцоо гараад байна. Энэ жил үр тариа үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэдийг дэмжих зорилгоор жил болгон олгодог дэмжлэгийг үргэлжлүүлэн олгох ба энэ жилийн нэг онцлог нь төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж байгаа аж ахуй нэгж, иргэнд шатахууны дэмжлэг олгохоор болсон. Ингээд 2017 олгож буй дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.
ҮРИЙН ДЭМЖЛЭГ
Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин элеваторт болон түрээсийн агуулахуудад үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор аж ахуй нэгжээс үрийн буудай стандартын дагуу 2016 оны ургацын элит болон 1-2 репродукцын үрээр нөөц бүрдүүлэн ажилласан ба нийт 4,8 мянган тонн үрийг энэ жилийн тариалалтад олгоно. Эдгээр үрийн буудайг сортоор нь үзвэл Бурятская Остистая ,Алтайская 325 .530 , Дархан 144.131,Сэлэнгэ.
Худалдах нөхцөл: Үрийн хувиар /журмын дагуу/ 1 тонн үрийг 830,000 төгрөгөөр тооцон гэрээ хийж урьдчилгаа төлбөр төлөх, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас буудайгаар барагдуулах нөхцөлтэй олгоно.
Үр үржүүлгийн аж ахуй нэгжүүдэд: Үр тариа, тэжээлийн таримлын үрийн чанар хангамжийг сайжруулах ,нутагшсан чанар сайтай сортын элит үр үржүүлэх ,нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс ,хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн яам , Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй 2016 онд гэрээ байгуулан хамтран ажилласны үр дүнд Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд улаан буудайн элит Дархан 131,34,144,166 сортын 360,8 тонн, арвайн Бурхант 1 сортын элит 104, хошуу будааны Ровесник сортын элит 39.9 тонн ,хөх тарианы Онохойский сортын элит 27.0 тонн, вандуйн И-20964 сортын элит 10,0 тонн үрийг нийлүүлсэн . ХХААХҮЯ-ны бодлогоор үр тариа ,тэжээлийн ургамлуудын элит үрийг үрийн аж ахуй нэгжүүдэд нийлүүлэн үржүүлэх замаар бусад аж ахуй нэгж , иргэдийг нутагшсан чанар сайтай сортын үрээр хангах чиглэлийг баримталж байна.
ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ