ТАРИАЛАНЧДАД 4200 ТН ДИЗЕЛЬ ТҮЛШ ОЛГОНО

2017-04-17  

Хаврын тариалалт, уринш боловсруулалт, намрын ургац хураалтын үеэр жил бүр түлшний дэмжлэг тариаланчдад үзүүлдэг бөгөөд нефть импортлогч компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж, тариалангийн бүс нутгуудад байршил бүхий шатахуун түгээх станцуудаас жижиглэнгийн үнээр мөн аймгуудын төвийн агуулахаас бөөний үнээс хөнгөлөлттэй үнээр олгодог. 2017 онд газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад 4200 тн дизель түлш олгохоор төлөвлөж байна.

Үр тарианы тариалалтад шатахууныг нормыг 1 га-д 10 литр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон төв сан дээр гэрээ байгуулна. Тариалалтын түлш олгох гэрээний нөхцөлийг 50 хувьийн  урьдчилгаа төлөөд үлдэгдэл төлбөрийг дамжуулан зээлдүүлэх нөхцөлтэйгөөр намрын ургацаас буудайгаар төлүүлнэ.

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХАА-н газраар дамжуулан олгох ба хүнсний ногоонд га 6 литр, малын тэжээлд га-д 8 литрээр тус тус тооцон гэрээ байгуулах ба урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?