ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ ГУРВАН ЦЭГЭЭС ОЛГОЖ БАЙНА

2017-05-16  

Энэ сарын 19-өөс эхлэн виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломж бүрдсэн.

Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг гурван газраар олгодог боллоо. Өдөр дунджаар 500 орчим иргэн цагдаагийн тодорхойлолтыг авдаг, гадаадад зорчих виз мэдүүлсэн. Иргэд гадаадад зорчихыг урьсан урилга, бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд дээрх төвүүдээр үйлчлүүлэх боломжтой” гэлээ.

Харин гадаад улсад амьдарч буй иргэд цагдаагийн тодорхойлолт авахын тулд гадаад байгаа гэдгээ нотолсон баримтынхаа зургийг аваад, тодорхойлолт авах хүсэлт, шаардлагаа болон өөрийг чинь төлөөлөн авах хүний овог, нэр зэрэг мэдээллийг бичиж Лавлагааны сангийн mst.police@yahoo.com хаягаар илгээвэл цахим сангаас шүүн олгох боломжтой юм байна.  Дашрамд дуулгахад, ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв хуучнаар Лицензийн төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг.

 

 

ЦЕГ Хэвлэл мэдээллийн төв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төвшөө:Маш зөв шийджээ. Тэгэхгүй бол ганцхан газраас авах гэж тэр хол лицензийн тө рүү явна гэдэг бол бас асуудал... 2017-05-16
zochin:demjij bna ashgui dee 2017-05-16
zaluuchuud:hotiin nuguu zahaas nuguu zah ruu ywah gj ****n ajil baidag 2017-05-16
zochin:dunjingaraw litsentsiin tuv neg ni haana olgoh yum be 2017-05-16
zaluu:sain bna 2017-05-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?