ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЛИФТЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2017-05-16  

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан орон сууц, олон нийтийн барилгын 4688 лифтэнд хяналт шалгалт хийхээс 2017 оны III/13 –V/08 хугацаанд нийт 1515 лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоосон.

Үзлэг шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй -1127, лифтчингүй 388, техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан 1159 лифт байлаа.

Үзлэг шалгалтад хамрагдсан байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд  лифтний үйл ажиллагааны  чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга зүйн зөвлөгөө болон хууль, дүрэм, стандартын зөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд өгч, лифт тус бүрд “Зөвлөмж” өгч ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?