ЗУСЛАН, НОГООН БҮСИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ

2017-05-19  

Баянзүрх дүүргийн Засаг даргын А/151 дүгээр захирамжийн дагуу ирэх ням гарагт буюу тавдугаар сарын 21-ний өдөр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Урин дулаан цаг ирж, иргэд оршин суугчид зуслан, ногоон бүсэд амарч зугаалж байгаатай холбогдуулж ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүднээс энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байгаа юм. Бүх нийтийн их,цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад  мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах аж. Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэнэ. Мөн энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зуслангийн бүсэд хамаарах Сэлбэ гол, Улиастай гол, Туул гол дагуу хийх бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэдийн бүлгийг идэвхтэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?