"УУЧЛАЛ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017-05-23  

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сум дундын Цагдаагийн тасаг нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 14 хоногийн хугацаанд "УУЧЛАЛ" тусгай арга хэмжээг зохион байгуулж байна. 

Уг арга хэмжээний хүрээнд улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт явуулж, Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам, Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зэрэг зарим төрлийн зөрчил гаргасан жолоочийн зөрчлийг газар дээр нь арилгуулан "УУЧЛАЛ" үзүүлж, "Итгэл хүлээлгэв" хуудсыг тээврийн хэрэгслийн ил харагдах хэсэгт байрлуулан ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээ нь тухайн жолоочийн гаргасан зөрчлөөс үүдэн гарах хор уршгийг таниулах, дахин ийм төрлийн зөрчлийг гаргуулахгүй байх, гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?