ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХААР 320 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2017-05-24  

2017 оны 5 дугаар сарын 23-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна.  Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа.

Тухайлбал :

  1. ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 9 настай М-г мөргөж гэмтээгээд гэрт нь хүргэж өгөөд явсан.

Орон нутагт :

  1. Увс аймгийн Түргэн сумын нутаг Рашаант гэх газар асфальтан замд ВАЗ-21099 маркийн К жолоочтой автомашин онхолдож зорчигч М,Б нарын 2 хүний амь нас хохирсон хэргийг Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?