“МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ГАРЦ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2017-05-24  

ХХААХҮЯ-наас өнөөдөр/2017.05.24/ “Мал аж ахуйн хөгжлийн гарц”  зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.  Зөвлөлдөх уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Тэмүүлэн болон төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, гадаадын төслийн нэгжийн төлөөлөл, орон нутгийн иргэд, мал аж ахуйн мэргэжилтнүүд, фермерүүдийн төлөөлөл оролцов.

 

Уулзалтын үйл ажиллагааг нээж ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар үг хэллээ. Тэрээр  “Мал аж ахуйн салбар нь ДНБ үйлдвэрлэлийн 13,8 хувь, нийт ажиллах хүчний 28,2 хувийг эзэлдэг, үндэсний өв соёл, уламжлалыг хадгалсан, улс орны эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод онцгой байр суурь эзэлдэг салбар. Одоо тус салбарт 11,8 их наяд орчим төгрөгийн эдийн засгийн бодит эргэлт бүхий үйлдвэрлэл явагдаж байна. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж  буй энэ цаг үед  Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болсон МАА-н үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, хөгжлийн шинэ гарц, шийдлийг хэлэлцэж байгаа нь оролцогчдын олон талт байдлыг хангасан чухал ач холбогдолтой уулзалт болж байна” гэдгийг онцлон хэлэв.

Түүнчлэн байнга нөхөн төлжиж, өсөж үржиж байдаг мал аж ахуйн үйлдвэрлэлийн арвин их нөөц баялагийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэхүү баялагийг улам арвижуулах, шинэ сэтгэлгээ, арга барилыг нэвтрүүлэх, олон зуун жилийн арвин их туршлага, уламжлалт мэдлэгийн ур чадвараа дэлхий нийтийн нийгмийн эрэлт хэрэгцээ, өөрчлөлтөд нийцүүлэн сайжруулж, үр ашгийг хүртэхэд бүх талын оролцоог идэвхижүүлэх шаардлагатай гэдгийг зөвлөлдөх уулзлатын үеэр оролцогчид ярьж байв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?