ӨДӨР БҮР 40-50 ЖОЛООЧ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ БАЙНА

2017-05-25  

2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 351 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 263 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, унадаг дугуйтай холбоотой осол 2, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна. 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа.

Тухайлбал :

  1. ЧД-ийн нутаг Сурагчийн 81-р гудамжинд 9 настай Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Allion маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан Т гэмтсэн.
  2. БГД-ийн нутаг 3-р эмнэлэгийн баруун урд замд Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо M.Lancer маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан 15 настай Т гэмтсэн хэргийн Замын цагдаагийн алба шалгаж байна.

2017 оны эхний 4 сарын байдлаар унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд холбогдож амь нас нь хохирсон 4 хэрэг бүртгэгдсэний 3 нь орон нутагт, 1 нь нийслэл хотод бүртгэгдсэн судалгаа байна. Мөн Нийслэл хотын хэмжээнд эхний 4 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд хүнд хүндэвтэр байдлаар гэмтсэний 2 нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтсэн байна. Иймээс Замын цагдаагийн албанаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  1. Эцэг эх та 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  2. Унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцогч та ямагт анхаарал болгоомжтой байж, жолоочид харагдахуйц тод эсвэл цацруулагчтай хувцас өмсөх. Мөн хамгаалах малгай болон бусад хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэн хөдөлгөөнд оролцох,
  3. Жолооч нарт ойлгогдохуйц анхааруулах болон эргэх дохио өгөх зэрэг арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна.

 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?