ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙН БАРУУН, ЗҮҮН АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААНА

2017-05-26  

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил  2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангах, баяраа тэмдэглэх нөхцөл бололцоогоор хангахын тулд Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

Мөн бяцхан хүүхэд багачуудын оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана. Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

ХҮҮХДИЙН БАЯРААР 280 ГАРУЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилаэн сэргийлэх зорилгоор 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллах юм. 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?