СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧИЛД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2017-05-30  

5 дугаар сарын 29-ний Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 340 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 25 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, унадаг дугуйтай холбоотой осол 1, онхолдсон 2, мөргөлдсөн 13 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна. 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Тухайлбал :

  1. СХД-ийн нутаг Баянхошууны замд амины H.Dutro  маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож H.Sonata-6, T.Pruis-20, Honda HRV, T.Mark2, T.Vitz зэрэг автомашинуудыг мөргөж жолооч, зорчигч нарын 6 хүн гэмтсэн.
  2. СБД-ийн нутаг Долоон буудлын замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь Zil-130, T.Prius-20, Daewoo BS-106 маркийн автомашинуудтай мөргөлдөж 3 хүн гэмтсэн хэргүүдийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 22-ноос эхлэн “Шөнийн эргүүл”-үүд үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд өдөр бүр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа юм.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?