МАЛЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН САНАЛЫГ НЭГТГЭН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАН АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ

2017-05-31  

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам малын чанар удам угсааг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор  “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслүүдийг Улсын их хурал, холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа. Мал аж ахуйн салбарын чухал эдгээр хуулийн төслийг хэлэлцэх энэ үед “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулж, малчдын саналыг Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай”хуулийн төсөлд тусгах санал солилцлоо. Зөвлөгөөний үер Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр,  Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, Монгол малчин үндэсний хөтөлбөрийг талаар болон 2017 онд малын удам угшлыг сайжруулах жил болгон зарласан тухай  малчдад цогц мэдээллийг хүргэсэн юм.

Зөвлөгөөний үеэр малчдаас мал сүргийг эрүүлжүүлэх, вакцинжуулах, мал эмнэлгийг төрийн мэдэлд авах, малын түүхий эдийн үнэ, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, малын удам угсааг сайжруулах, малын тооноос чанарт шилжих, бэлчээр ашиглалт хамгаалалт, малчдын залгамж халаа, малын хулгайтай тэмцэх, малчны лавлах ажиллуулах гэсэн олон чухал асуудлыг хөндөж байв.

Малчдаас гаргасан дээрх саналыг үндэслэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас төлөвлөгөө гаргаж ажиллаж эхэлсэн байна. Мөн малчдын санал, гомдлыг тогтмол сонсож, хэрэгжүүлж буй ажилдаа тусгах зорилгоор “Малчдаа сонсъё” 109 утсыг ажиллуулахаар боллоо.

 

 

Эх сурвалж : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?