ФЕЛИКС ЖЕЙНИ: ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАМЖ АВАЛГҮЙ МЯЛЗАН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДСАН ХОЁР УЛСЫН НЭГ НЬ МОНГОЛ УЛС

2017-06-02  

ХХААХҮЯ, НҮБ-ын  Хүнс хөдөө аж ахуйн байгууллага,  Зэрлэг амьтан, байгаль хамгаалах нийгэмлэг, АНУ-ын Зэрлэг ан амьтны эрүүл мэндийн төв болон Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагууд хамтран тавдугаар сарын 29-31-ны өдрүүдэд “Монгол бөхөн болон бог малын мялзан өвчний дэгдэлтийн тухай” сэдэвт уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Уулзалт сургалтад баруун таван аймгийн мал эмнэлгийн салбарын эмч нар, Мэргэжлийн хяналтын газар,  Байгаль орчин, Онцгой байдлын газрын асуудал хариуцсан дарга нар болон бусад албаны төлөөлөл оролцов.

Монгол бөхөн болон бог малын мялзан өвчний дэгдэлтийн талаарх сургалтын үйл ажиллагааны хаалт өчигдөр/2017.05.31/ болсон бөгөөд  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегийн үг хэллээ. Тэрээр “Монгол Улсад өнгөрсөн онд гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд бог малын мялзан өвчин анх удаа оношлогдсон. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төв, орон нутгийн өөрөө удирдах болон мэргэжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн. Өвчнийг найдвартай оношлох, эрт илрүүлэх, шуурхай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бэлтгэх, боловсон хүчнийг сургалтад хамруулах, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахад Засгийн газраас онцгой анхааран зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цаашид ч төв орон нутгийн мал эмнэлэг, байгаль орчин, онцгой байдлын асуудал эрхэлсэн газруудын боловсон хүчнийг давтан сургах, бэлэн байдлыг хангахад олон улсын байгууллага, мэргэшсэн шинжээчид нягт хамтран ажиллах болно. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг Монгол Улсын Засгийн газар болон бог малын мялзан өвчинтэй тэмцэх дэлхий дахины сан, олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжих ажлыг үргэлжлүүлэн хийнэ” гэдгийг онцлон хэлэв.

 Мөн уулзалт сургалтын хаалтын үеэр Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын  хамтарсан “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх” төслийн зохицуулагч Феликс Жейни үг хэлэв. Тэрээр “Монгол Улс бог малын мялзан өвчинтэй маш сайн тэмцэж, хурдан хугацаанд цаг алдалгүй, олон улсын байгууллагын тусламж харалгүй, дотоод хүичн чадлаа ашиглан  арга хэмжээ авч, даван гарсан. Олон улсын байгууллагуудын тусламжгүйгээр мялзан өвчинтэй тэмцэж чадсан хоёр улс байдаг. Тодруулбал, Мороко болон Монгол Улс юм. Энэ хоёр улсын мялзан өвчинтэй хэрхэн тэмцсэн тухай,  арга туршлагын талаар олон улсын хурал зөвлөгөөнд жишээ болгон ярьдаг. Цаашид та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно”  гэдгийг онцлон хэлсэн юм.

Дашрамд дуулгахад, манай улсад анх удаа мялзан өвчин гарч, Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Улсын Онцгой комисс мялзан өвчин гарсан баруун таван аймагт 30 хоногийн хугацаатай газар дээр нь шуурхай ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч бүрэн дарсан юм.

 
 
 
Эх сурвалж : ХХААХҮЯ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?