ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД 6 ХҮҮХЭД ӨРТСӨНИЙ 4 НЬ БАЙРНЫХАА ГАДАА ТОГЛОЖ БАЙЖЭЭ

2017-06-05  



2017 оны 6 дугаар сарын 03, 04-ний амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 111 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа. 

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 503 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 21 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 2, мөргөлдсөн 12, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3, зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна. Эдгээрийн 4 хүүхэд нь байрныхаа гадаа тоглож байсан.

Тухайлбал :

1. БЗД-ийн нутаг “Х-apartment” хотхоны замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 12 настай Т-г мөргөж гэмтээсэн.
2. ЧД-ийн нутаг Баруун Сэлбийн гудамжинд T.Landcruiser-100 маркийн автомашин нь H.Accent, T.Pruis-30, T.Pruis маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон, саатуулсан байна. 

Орон нутагт :

1. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг асфальтан замд Honda Insight маркийн автомашин онхолдож зорчигч 52 настай Б-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн байна. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.  

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?