ХХААХҮЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

2017-06-08  

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 06 дугаар сарын 9.10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн  бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм. Тодруулбал, Хүнс,  хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт  төрөөс үзүүлж байгаа бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургуулийн, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт зөвлөгөө мэдээллийг өгнө.

Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрслэгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар  энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхох боломжтой . 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?