1456,7 М2 ХЭВТЭЭ ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ СТАНДАРТЫН ДАГУУ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2017-06-08  

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь Авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлаа 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө Зүүн дөрвөн замаас Хөдөө Аж ахуйн яамны уулзвар хүртэл 399 метр авто замд хоёр талдаа 119,7м2 тэмдэглэгээг дөрөв буюу түүнээс олон эгнээнээр зорчдог замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах үргэлж шугамыг стандартын дагуу тавьж гүйцэтгэлээ.

Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөнд нийт 1337 м2 замд хийж гүйцэтгэсэн байна. Үүнд Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордоноос Жуковын музей хүртэл 174 м2 тасархай шугам, Офицеруудын тойрог Эскадрилын хөшөөг тойроод 52 м2 тасархай шугам, Энхтайваны гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 271 м2 үргэлж шугам, Яармагийн гүүр Станцын гэрлэн дохио хүртэл 2 талдаа тасархай зураас 264 м2, Станцын гэрлэн дохиотой уулзвараас “Мишээл” экспо хүртэл үргэлж шугам 274м2, “Мишээл” экспогоос “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК хүртэл үргэлж шугам 302м2нийт 1456,7 м2 хэвтээ тэмдэглэгээг стандарт техник шаардлагын дагуу тавьж гүйцэтгэлээ гэж Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?