ХОРООЛЛЫН ЭЦСЭЭС ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТОЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2017-06-09  

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих  Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км автозамын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулсан  байна. Ажлын хүрээнд  автозамын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд  замын 2 талын хуучин хашлагыг  сольж,  зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,  0.04м суурь, 0.03м өнгө асфальт бетон хучилт хийхээр  төлөвлөжээ. Мөн трассын дагууд борооны ус зайлуулах  12 ш  шүүрт  тагыг өндөрлөх, тэмдэг,  тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?