Манай улсад жилд 5777 хүн хорт хавдраар өвдөж, 3999 хүн нас бардаг гэсэн статистик гарчээ. Иймд “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ээс улс орон даяар “Хавдаргүй Монгол” хөдөлгөөн өрнүүлж, энэ хүрээнд төр засагт дараах таван бодлогыг хэрэгжүүлэхийн уриалсан байна. Үүнд, иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдах механизмыг хуулиар бүрдүүлэх, Монголд эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг өндөр өртөгтэй эмчилгээ оношлогооны зардлыг төр бүрэн хариуцах, уул уурхайн баялгаас улсын төсөвт орж буй хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн салбарт зориулах талаар дурджээ. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бол хорт хавдрыг таван жилийн дараа 50 хувиар бууруулж, арван жилийн дараа хавдаргүй монгол болох бүрэн боломжтой гэж "Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг"-ээс мэдээллээ.
А.ТҮВШИН