Баянгол дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Л.Амгалан эх орончдын өдөрт зориулан улаан таван хошуутай, ногоон малгай өмсөж мэндчилгээ дэвшүүлсэн нь бөөн хэл ам дуулсан. Энэ талаар МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Л.Занданшатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “малгай сольж өмссөнөөс биш толгойгоо сольчихсон биш. Л.Амгалангийн өмссөн малгайнаас болоод энэ улс орон хямраад байгаа юм уу. Энэ ашиг сонирхлын бүлгүүд, эрх баригчдын зөрчил тэмцэл, урагшгүй бодлого ямар гамшиг учруулж байгааг ярихгүй мөртлөө тэр малгайны төлөө ямар их санаа тавьж, дэвэргэж байгааг хараад гайхсан” гэжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр эмэгтэй улс төрчдөө ядаж гүтгэж доромжлохгүй байхыг уриалсан байна.