Ийм дүгнэлтэд Калифорнийн их сургуулийн неврологууд, тэдний хамтран зүтгэгч Мадридын эрдэмтэд хүрчээ. Эрдэмтэд мэдээллийг маш түргэн хүлээн авч чухал, чухал бусаар ангилах үүрэг гүйцэтгэдэг тархины нэг хэсэг болох гиппокампыг судалж үзжээ. Судалгааны явцад гиппокамп их байх тусам нейрон ихсэж, тэр хэмжээгээр оюун ухаан тэлж байгаа нь эрэгтэй хүний тархийг судлахад тогтоогдсон байна. Харин эмэгтэйг судлахад ийм зүйл анзаарагдсангүй. Тэр тусмаа эсрэг нөлөөлөл ажиглагдсан байна. Гиппокамп нь багасах тутам оюун ухаан эсрэгээр нь дээшилж байсан нь тогтоогдов. Сэтгэл зүйн хэд хэдэн удаагийн туршилт нь эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс илүү ажиллаж байгаа нь батлагджээ. Багахан гиппокамптай байх нь тархины эд эсийг нягт байлгаж, мэдээллийг түргэн дамжуулахад хүргэж байна" гэж Кембриджийн их сургуулийн доктор Тревор Роббинс тайлбарлалаа.
Ц. ХИШГЭЭ