Дүрэмд ч өөрчлөлт оруулах шаардлагагүй. Ингэж АН-ын байр суурийг намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр илэрхийллээ. ИЗНН-тай нэгдсэн тохиолдолд ИЗНН-аас орж ирэх гишүүдийг АН-ын ҮЗХ-д хэрхэн оруулах, орон нутагт хамтрах асуудлаа яаж шийдэх вэ ? гэх зэрэг зохицуулах асуудал бий гэж тэрбээр тодотгосон байна. Түүний хэлсэн "Хоёр нам нэгдвэл АН-аар нэрлэгдэх байх. Бид тэр байдлаар тохирч байна" гэсэн нь намын дарга нар дээгүүрээ хэдийнээ тохирсныг гэрчилнэ. Энэ бол Оюун намаа АН-д нийлүүлэх тохиролцоо хийжээ гэж шинжээчид үзэж байна. Намаа татан буулгаж, АН-д нийлүүлсний шан харамжид тэд харин юу авсныг, нөгөөдүүл нь юу амласныг тун удахгүй харах цаг ирнэ.
Д.БАТНАСАН