АН-Д ДАГАН ОРОХЫГ ИЗНН-ЫН ДАРГА С. ОЮУН ҮГҮЙСГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

2016-03-09  

Гишүүд нь даргаа эсэргүүцэж байна. "Сонгуулийн хуульд заасанчлан 4-р сарын 29-нөөс өмнө сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд мэдэгдэх ёстой. Тухайн хугацаанаас өмнө намын бүх шатанд энэ асуудлыг шийдэж амжихгүй. Нэгдэх асуудал цаг хугацааны хувьд боломжгүй болсон" гэдэг үндэслэлээр ИЗНН-ын нийслэлийн намын хорооны дэд дарга С.Мөнхнасан ИЗНН нь АН-тай нэгдэхгүй гэж байр сууриа хэвлэлээр илэрхийлээд удаагүй байна. Мөн нийслэл, дүүрэг, аймгийн хороодын гишүүдийн 90 хувь нь нэгдэхгүй гэсэн судалгаа гарсан. Гишүүд нь ҮГҮЙ гэж хэлж байхад НАМ нэгдэх, нийлэх асуудал огт яригдахгүй хэмээн тэр нэмж хэллээ. Энэ бол АН-ын удирдлагад бус намынхаа дарга С.Оюунд хандаж хэлсэн үг гэж ойлгогдохоор байна. Харин Оюун "Эцсийн шийдвэрийг намын их хурал гаргана" гэдэг хариуг одоохондоо өгөөд байна. Тэр Их хурлынхаа төлөөлөгчдөд найдаж байна. Түүний хариу бол АН-д даган орох. Харин ямар шийд гаргахыг удахгүй болох ИЗНН-ын их хурал шийдэх нь. Энэ хурал Оюуны хувьд сүүлчийн хурал болох нь тодорхой боллоо. Хэрвээ нам нь нэгдэхгүй шийдвэр гаргавал, тэр дангаараа АН-д элсэнэ гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлж эхэллээ.

 

 

Тоймч Ц. БАТ- ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Намын дарга нар наймаачин болсон 2016-03-13
Зочин:Нөгөө ариун сайхан нэр төр хаачихав аа? 2016-03-13
Зочин:Сонгууль болгоны өмнө хүний машинд дайгдаж харагдах юм . Сонгуулийн дараа энэ хүн л дарга болж байдаг даа. 2016-03-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?