Олон нийт ингэж үзэж, ингэж харж байна. Сонгууль хаяанд ирсэн, сонгогчдын саналыг суйлахын тулд хийж буй уран мэхийн нэг ч гэж хэлж байна. "Хувь хүн дээр очих 5 хувийн зээл нь сайхан мэт санагдавч удаан үргэлжлэхэд хэцүү. Бодлогын хүү 12 байхад зөрүүг нь тэгээд хэн төлөх вэ? Засгийн газар байнга мөнгө хэвлээд байх боломжгүй. Тэгэхээр татварын болоод үнийн зөрүүг иргэд л төлж таарна. Энэ нь иргэд болон ААН-ийн албан татвар л нэмэгдэнэ гэсэн үг. Ард иргэдийн үүрэх ачаа л хүндэрнэ. Улс төрчдөд энэ хамаагүй. Тэд улс төрөө л хийдэг" гэж эдийн засагч Мөнхсоёл "Улс төрийн тойм" сонинд ярилцлага өгөхдөө тодотголоо. Сүүлийн үед ханш нь талийсан ам.долларын ханшны өсөлт ч энэ 5 хувийн зээлтэй уялдаатай гэж эдийн засагчид хэлж байна. Буруу шийдвэр ямар үр дагавартайг бие дээрээ мэдэрч эхэллээ, монголчууд.
Судлаач Н.БАТ-ОРГИЛ