Монголд эмчлэх боломжгүй 30 гаруй төрлийн эмгэг бий. Эдгээр өвчний тоонд Зүрхний хэм алдалт ордог. Тэгвэл саяхан Зүрхний хэм судлалын электрофизиологийн лабораторийн нээлт монголд анх удаа боллоо. Ингэснээр иргэд зүрхний хэм алдагдлын хагалгаанд эх орондоо орох боломжтой болж байна. 2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор явсан Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улсыг зорьсон байна. Гадаад оронд эмчилгээ оношилгоонд явсан дээрх иргэдийн 50 гаруй хувь нь зүрх судасны өвчний шалтгаанаар гадаад орныг зорьсон албан мэдээ байна.
А.САЯН