МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ?

2016-03-10  

"Эдийн засаг гэхээр инфляци, дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт хэдэн зүйлийн араас хөөцөлдөөд яваад байдаг. Гэтэл эдийн засгаа хөгжүүлэхийн тулд түүний суурь гурван хэсгийн нэг болох эдийн засгийн дэд бүтцийн асуудал манайд дээд зэргээр орхигдсон байна. Эдийн засгийн хувьд зөвхөн банк шүтсэн тогтолцоотой явсаар ирсэн. Одоо үүнийг өөрчилж эдийн засагтаа хувьсгал хийх цаг болсон" гэж 2012-2014 оны хооронд Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

"2010-2011 онд дэлхийд уул уурхайн түүхий эд үнэтэй байх тэр үед Монгол улс хамгийн их орлогыг бий болгож чадсан. Аж үйлдвэрийн дорвитой бодлого байгаагүйн улмаас энэ их орлого нийгмийн халамж руу бүгд цутгасан гашуун түүхтэй. Хэрвээ бид үйлдвэртэй, хөгжлийн олон тулгууртай байсан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал гэж яриад байгаа энэ хүндрэл рүү орохгүй байх боломжтой байсан" гэж Аж үйлдвэрийн сайд Д. Эрдэнэбат хэллээ.

Шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагч нар оролцсон "Монголын эдийн засаг, ололт, сорилт, боломж" сэдэвт хөгжлийн чуулган BLUE SKY зочид буудлын Даймонд хурлын танхимд үргэлжилж байна. Шийдвэр гаргагчид өнгөрснөө голлон ярьсан энэхүү хөгжлийн гэх чуулганаас урагшаа харсан хөгжил дэвшлийн шийдвэр гарна гэж найдах үлдлээ.

 

Ц.ДОРЖГОТОВ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?