ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ДИЗЕЛИЙН ҮЙЛДВЭР МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

2016-03-11  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-ын Камминс Монголиа инвестмент ХХК-ийн захирал Стив Рөүзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Номин Холдинг ХХК-ийн  үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нар оролцлоо. АНУ-ын Камминс Монголиа инвестмент ХХК-ийн захирал Стив Рөүз “Бидний хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаа танд талархал илэрхийлье. Манай компани нь дэлхийн хамгийн том дизелийн үйлдвэр төдийгүй өнгөрсөн жилд 19 тэрбум долларын ашигтай ажилласан. Дэлхий даяараа эдийн засгийн байдал амаргүй байгаа ч бид төлөвлөгөөндөө хүрч амжилттай ажилласаар байгаа. Монгол дахь албан ёсны салбараа нээх гэж байгаа бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Та бүхэнтэй бид хамтран ажиллах хүсэлтэй байгаа” гээд Хотын даргыг нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урилаа. Нийслэлийн Засаг дарга “Монгол Улсад албан ёсны салбараа нээх гэж буйд маш таатай байна. Би нээлтийн ажиллагаанд заавал очно. Дэлхийн  шилдэг компанитай хамтран ажиллах болсонд их баяртай байна. Яг үнэндээ манай нийтийн тээврийн асуудалд тийм ч сайнгүй байгаа. Бид ажлаа авснаас хойш сайжруулахаар ажиллаж байна. Өмнө сонирхлын зөрчлөөс шалтгаалан шат шатандаа асуудал нь хүндэрсэн байсан. Хэрэв АНУ-д байсан бол манай автобуснууд бүгд ашиглалтаас гарчих байсан. Тиймээс нийтийн тээврийг сайжруулж, парк шинэчлэлт хийхэд танай болон дотоодын Экологбуус ХХК-тай хамтран ажиллах боломжтой. Дэлхийн хамгийн том дизелийн компани албан ёсоор ажиллаж эхэлж байхад бид чанарт бүрэн итгэж болно гэж ойлгож байна” гэлээ. Цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцож, судалгаа хийхээр тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?