УИХ-ын дэд дарга Л.Цог : Н.Энхбаяр дарга намайг 1 сая доллар өг гэж хэлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр намаасаа улс төрийн албан тушаалд хүрсэн хүн бүрээс мөнгө нэхэж шантаажилдаг гэдэг нь нотлогдсоор байна. УИХ-ын дарга Л.Цол ETV телевизийн "Асуух эрх" нэвтрүүлэгт оролцохдоо 2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Дээр нь өнгөрсөн жил Сөүлээс надруу утасдаж 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин " Би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй " гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан гэлээ. Тэрээр мөн авилга хээл хахуулийн булхай нь илрэхээр хэлмэгдэж байна гэж ярьдагаа зогсоох хэрэгтэй. Өөрөөсөө эхэлж шударга ёсыг тогтоох ёстой гэдгийг хатуухан хэлээд авлаа.
Эх сурвалж : ETV телевиз