Сонгуулийн хуулинд ийм өөрчлөлтийг аль хэдийн хийсэн. Сонгогч та саналаа өгөхгүй, түүгээрээ сонгуулийг "бойкотлоно " гэдэг өнгөрсөн цагт хамаарна. Эхний удаа санал хураалгалаа. Түүнд 51%-иас дээш сонгогчид оролцох ёстой. Харин дахин сонгуульд ирсэн сонгогчоос хэн нь илүү санал авсан ялна. Тэгэхээр сонгогчийн хувь хүрэхгүй, сонгууль хүчингүй болно гэсэн зүйл огт гарахгүй. Гайхалтай ухаантай хүмүүс шүү, сонгуулийн хуулийг хүртэл сонгогчоос хамааралгүй болгодог. Үүнийг монголын улс төрчид л хийж чадсан. Алсын хараатай гэдэг нь. Яг ингэж ухаан сийлээд улс орноо хөгжүүлэхийг хичээсэн ч болоосой доо.
Э.ЦЭНД