СОНГУУЛГИЙН ЧИМЭЭНЭЭР Н.ЭНХБАЯР УЛАМ ҮНЭД ОРЖ ЭХЭЛЖЭЭ

2016-03-14  

Н.Энхбаяр гэдэг хүний хаялага буянаар Тэрбишдагва, Улаан, Баянсэлэнгэ, Цолмон, Оюунбаатар, Сономпил, Уянга, Баасанхүү, Батцэрэг нарын 13 хүн УИХ-ын гишүүн болж Удвал, Шаравдорж, Энхсайхан, Тулга нарын тойрон хүрээлэгчид төр засгийн байгууллагад сайд, дэд сайд, дарга хийж байна. Түүний буянаар Ц.Элбэгдорж ч ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон гэдэг. "Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана"' гэгчээр өндөр албан тушаалд тухалсан тэдний олонхи нь "Би" өвчнөөр өвчилж, Н.Энхбаярыгаа нэг нүдээр ч харахаа больсон цаг, саяхан. Тэгвэл, Энхбаярт дахин эрүү үүсгэж, сонгуульд МАХН-ын оролцох эрхийг хаахыг оролдох тусам, түүний үнэ цэн улам бүр дээшилж байна гэж шинжээчид дүгнэж байна. Түүнийг орхиход бэлэн, огт хамааралгүй гэж хэлж байсан улс төрчид эргээд л ЭНХБАЯРЫГАА тойрч , тойглож эхэлжээ. Түүний рэйтинг өндөр, намынх нь рэйтинг тогтвортой өсөж байгаа нь улс төрд эрх мэдлээ хадгалах хүсэлтэй хүмүүсийн санаа бодолд нөлөөлж эхэллээ гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэж байна. МАХН, МАН хамтарч ойгоо тэмдэглэлээ. Нуруугаараа ч нийлэлгүй удсан МАХН-МАН-ын удирдлагууд нүүр хагарах биш, бүр хамтарсан нь улс төрийн намуудад томоохон сануулга өглөө. Ирэх 4 жилд хэн засгийн эрхийг гартаа атгах вэ? Гэдэг асуултыг асуухдаа Н.Энхбаяр гэдэг хүнийг тойрохгүй боллоо гэж үзэх нь ихэсчээ. 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Улс төр бол моод шүү дээ 2016-03-14
Зочин :Улс гэдэг бол хогийн зүйл. Хийж байгаа нь ч ****. 2016-03-14
Зочин :Монголын улс төр эрүүлжих нь гэж бодсон юмсан. Бүр дордох нь ээ. 2016-03-14
Зочин :Эд нар бүгд адилхан. Хэн хэнийгээ хэлэлтгүй. Одоо бас л бүлэглэнэ. , хуйвалдана, тэгээд та биднийг хавсайдаж унагана. 2016-03-14
Зочин :Нам гэдэг зэвсгээс нь салгах юмсан. Ядаж даргыг нь өгүүлэх юмсан. 2016-03-14
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?