ШИЙЛЭГДАМБА, ЦОГТБААТАР... ЦОГ

2016-03-14  

Даргыгаа авилга авсан гэдгийг Энхбаярын шадар түшмэдүүд толгой дараалан мэдэгдэж эхэллээ. Эхлээд Шийлэгдамба. Их л зориг гаргасан гэж нийгэм хүлээн авсан. Мэдээж шахалтанд орсон ч гэж дүгнэх хэсэг байсныг үгүйсгэхгүй. Н.Энхбаяр " Шийлэгдамба их айсан , сандарсан байсан. Тэр бол бидний таних Шийлэгдамба биш байсан. Би түүнээс мөнгө аваагүй " гэж хэлсэн нь Шийлэгдамбыг хэргээ өөрөө үүрээрэй гэж хэлэхтэй адил сонсогдсон гэж ажиглагчид хэлдэг. Түүний дараа намынх нь аж ахуй хариуцсан дарга Цогтбаатар мөн л дуудагдаж, Шийлэгдамбын хэлснийг баталсан гэж байгаа. Төдөлгүй бас нэг намынх нь зүтгэлтэн 500 сая төгрөгийн асуудлыг дарга Н.Энхбаяртайгаа холбож хэвлэлээр цацсан. Дээрхи хүмүүсийг дарамтан дор хэлсэн гэж саная гэж бодоход, УИХ-ын гишүүн Цог бол яавч дарамтад орохгүй хүн. Тэр бол хуульч. Хоёр ч удаа төр барьж байгаа түшээ. Хаана, хэзээ, юу гэж хэлэхээ хэнээр ч заалгахгүй сайн мэднэ. Түүний Н.Энхбаяр дарга надаас нэг сая доллар нэхсэн гэдэг бол өнгөрсөн долоо хоногийн хамгийн шуугиан тарьсан мэдэгдэл боллоо. Яагаад ингэж хэлэв ? гэдгийг тайлах гэж оролдох ч хэрэг алга. Ямар ч гэсэн нэр дэвшигчдээсээ, дээр нь албан тушаалд томилогдсон хүмүүсээсээ мөнгө нэхдэг, татдаг гэдгийг нь зоригтой илчиллээ. МАХН-аас дахиж нэр дэвшихгүй гэдгээ ч давхар нотоллоо. Намын даргаасаа огт хамааралгүй гэдгээ ч чанга дуугаар хэллээ гэж ажиглагчид дүгнэж байна. Шударга ёс, шударга ёс гэчихээд, өөрсдөө шударга байцгаая л гэж Цог дуугарлаа. Намынхаа даргын тухай ингэж хэлэх хүмүүс Цогоор дуусах болов уу , үгүй болов уу? гэдэг асуудал олны дунд асуулт хэвээр үлдлээ.

 

 

Д. ЦОГТ-ОЧИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?