0-1 НАСНЫ ХҮҮХДҮҮД ОЛНООР УЛААН БУРХНЫ ХАЛДВАР АВЧЭЭ

2016-03-15  

Манай улсын эрүүл мэндийн салбар улаан бурхан, нүдний ханиад, салхин цэцэг, томуу болон томуу төст өвчнийг хяналтаасаа алдаад байгаа тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Оны эхний хоёр сард 10 гаруй хүүхэд улаан бурхан өвчнөөр эндэж, 6100 гаруй хүүхэд халдвар аваад байгаа юм. Халдвар авсан хүүхдийн олонхийг 0-1 насныхан эзэлж байна. ХӨСҮТ-ийн халдварын тасгийн 330 орон дээр 400 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж хүрэлцээ хангамж маш муу байгаа талаар Монголын хүүхдийн төлөө байгууллагын ҮХ-ны тэргүүн Д.Авирмэд мэдэгдсэн байна. Тус эмнэлгийнхэн бусад өвчтөн хэвтэн эмчлүүлэх тасгуудаа зөвхөн улаан бурхантай өвчтөнд зориулан гаргаж байгаа талаар мөн тэрээр мэдэгджээ.

 

Х.ЭГШИГЛЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?