Энэ бол ердөө л жүжиг байсан юм. Төрийн өндөр албан тушаалд томилох, УИХ-д нэр дэвшихэд ижил шаардлага тавьдаг. Ялгүй байх гэдэг. Тэгэхээр тун удахгүй УИХ-д нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлнэ. Н.Энхбаяр дарга намаасаа дэвшинэ. Тэгэхээр "Ялтай, ялгүй" гэж маргасаар байтал сонгуулийн бүртгэлийн хугацаа дуусах магадлалтай. Яагаад гэвэл ердөө л долоо хоног бүртгэнэ. Тэгэж маргалдаж, бүртгэхгүй байсаар сонгуульд оруулахгүй байх магадлалтай гэж манай намын зүгээс болгоомжилж байна. Тиймээс "ялтай, ялгүй" гэдгийг нэг тийш нь цэгцлэх зорилго тавьсан. Бидэнд хангалттай хугацаа байна гэж МАХН-ын хэвлэл олон нийт хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга хэллээ.
Ц.ЭНХТҮВШИН