МАН 35, МАХН 25 СУУДАЛ

2016-03-15  

Ийм мөрөөдлийн тоог Баасанхүү хүсэж байна. Зүгээр ч нэг хэлээгүй байх. Энэ хоёр нам эвсвэл 60 суудал авна гэсэн тооцоо гарсан бололтой юм. Шударга ёс эвсэл 2012 онд авсан суудлаа дор хаяж 50% нэмнэ гэж үзэж байна гэж болно. Харин МАН-тай эвсвэл хамтраад дийлэнх олонхи болж, засгийн эрхийг барина гэж төсөөлж байна. Намын даргаасаа зайгаа аваад байсан Баасанхүү сүүлийн үед нам руугаа ойртож, даргаа тойрон хүрээлэх болсон нь дахиад нэр дэвшчих, улмаар гишүүнийхээ бүрэн эрхийг үргэлжлүүлчих хүсэлтэй нь холбоотой гэж ойр тойрныхон ярьж байна. Тэр Эрдэнэт рүү гүйдэлтэй болсон. Эрдэнэтээс сонгогдоход хялбар, хүчтэй өрсөлдөгч байхгүй гэдэг судалгаа гарсан байна. Тэгээд ч түүнд эвслээ орхисон Цогийн тойргийг сонгох боломж олгосон гэсэн мэдээлэл байна. 

 

Ц.ОТГОН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
тарихны түгжээ мултлагч клуб:монголын авилгачдын хулгачидын намыг газрын хөрсөнд булах хөдөлгөөн өрнүүлье 2016-03-15
Зочин :Баасанхүү мундаг шүү. 2016-03-15
Зочин:Том улс төрч болох хүн дээ. 2016-03-15
Зочин:Энэ хүнийг сайн таньсангүй. Богино хугаццанд ч болов, эрх мэдэл өгөөсэй билээ дээ 2016-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?