"Нэгдэхэд амаргүй. Харин хамтарч ажиллах нөхцөлийн талаар ярьж болно" гэдэг хариуг АН- ын ажлын хэсгийн дарга Р.Амаржаргалд МҮАН-ын дарга М.Энхсайхан хэлсэн байна. МҮАН-д хэд хэдэн боломж байгаа юм байна. Дангаараа АН-тай эвсэх, эсвэл Шударга ёс эвслээрээ ч эвсэх. АН-тай болдоггүй юм бол МАН-тай мөн адил хувилбар байж болох. ШУДАРГА ЁС эвслээрээ байна гэвэл, МНН зэрэг бусад намыг нэмж хүчээ зузаатгах хувилбар бий" гэж тус намын е/н/б/-ийн дарга Цогтгэрэл үзэж байна. Түүний хэлснээс үзэхэд МҮАН нөхцөл байдлаа тохирч чадвал улс төрийн аль ч намтай нэгдэхэд бэлэн байгаа ажээ. МҮАН-д үзэл баримтлал тун хамаагүй бололтой.
Ө.ЭНХТҮВШИН