18-30 НАСНЫХНЫГ ОРОН ДАЯАР УЛААНБУРХНЫ ВАКЦИНД ХАМРУУЛНА

2016-03-17  

Сүүлийн саруудад улаан бурхан өвчний дэгдэлт нэмэгдэж хүүхэд, залуус ихээр өвчилсний улмаас өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар, нэгдсэн эмнэлэг, хүүхдийн яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллаж, эмч мэргэжилтнүүд хүрэлцэхгүй байна. Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнууд, резидентурт сурч байгаа эмч нарыг татан оролцуулж байгаа талаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа өчигдөр Ерөнхий сайдад мэдээллээ. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэж, 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар компанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болголоо.

 

 

Х. ЭГШИГЛЭН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?