УЛС ТӨРЧДӨӨС ХАМААРАЛТАЙ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ

2016-03-17  

Ипотекийн зээлийг хэрэгжүүлэх нь зөв, хүлээлт байсан гэж хэлдэг эдийн засагчид бий. Зохион байгуулалттайгаар, даалгавартайгаар, дээрээс өгсөн чиг үүргийн дагуу сэнхрүүлэх ажиллагаагаа явуулж байна гэж хэлж болох. Тэгвэл энэ бол алдаа гэж хэлдэг, түүнийгээ хамгаалах гэж зүтгэдэг эдийн засагчид ч ганц нэг байна. Гэхдээ ихэнх эдийн засагчид болгоомжлон дуугүй байхыг хичээж байгаа нь амиа хичээсэн шинжтэй. Үргэлж дуугардаг Жаргалсайхан ч таг. Амаржаргал аргаа барахдаа, банкныхнаас амыг нь асуугаад алгадуулсан. Ийм л эдийн засагчидтай, ийм л эдийн засагтай сууж байна даа, бүгдээрээ.

Ам.долларын ханш огцом өссөн. 2010, 2020, 2030, 2040, гээд 2050 руу довтолж явна. Үндэсний мөнгөн тэмдэгтийг тогтвортой байлгах үүрэгтэй Монгол банк мөн л таг чиг. Зарим хүмүүс Монгол банк бодлогын байгууллага биш бизнесийн байгууллага боллоо гэдгийг ч бодмоор санагдана. Төр нь илэрхий нэг салбарт үйлчилж байгааг эдийн засагч Д.Ангар хэлээд авсан. Түүний үзэж байгаагаар улс төрчдийн дэмжлэгээр хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээл бол АЛДАА юм байна. Банкны чанаргүй зээлийн хэмжээ 900 тэрбумд хүрсэн. Сүүлийн ганцхан сард энэ чанаргүй зээл З0 тэрбумаар нэмэгдсэн. Энэ бол банкны барьцаанд байгаа, зарагдаагүй олон мянган байр банкны салбарт нөлөөлж байгаагийн илэрхийлэл гэдгийг Ангар илчиллээ. Дутуу барилгууд 3,4 их наяд төгрөг түгжжээ. Монгол улсын жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх мөнгийг түгжсэн байхад эдийн засаг хямрахгүй яах юм бэ? гэж нэг л эдийн засагч одоогоор дуугарлаа. Түүнийг Ангар гэдэг. Эдийн засагч, улс орноо гэсэн сэтгэлтэй, үнэнийг хэлчих зоригтой энэ залууд ядаж талархая гэж хэлье. Улс төрчид эдийн засгийг удирдвал ийм л төгсгөлд авчирдаг байна. Эдийн засгийн бодлогогүй хөгжил ч ийм л үр дагаварт хүргэжээ. Бие биенээ хошууран дуурайхаа больцгооё. Ашигтай гэсэн болгон үр ашиг авчирдаггүй гэдэг энэ буюу. Бүх зүйл өөрийн цаг, өөрийн орон зайтай. Монгол улс шинэ эдийн засагчдыг хүлээж байна. Гэхдээ улс төрчдөөс хамааралгүй.. 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?