МАШ ОЛОН КОМПАНИ, ХУВЬ ХҮНИЙ БИЗНЕС ЗОГССОН

2016-03-17  

Яагаад? Бизнес эрхлэгчид барьцаа хөрөнгөө тавиад банкны зээл авчихсан. Банкны хүүгээ сар бүрд нь тушааж чадахгүйд хүрсэн тэдний дийлэнх нь хөрөнгөө банкинд алдах дээрээ тулсан хүнд нөхцөлд ажиллаж байна. Зарим нь хэдийнээ өмчөө хураалгасан. Хурааж авсан өмчөө банкууд нь борлуулж чадахгүй асуудал тулгарсан. Мөнгө зээлсэн, зээлдүүлсэн хэн хэн нь хохирсон гажуу байдал нийгэмд үүсчээ. Уул нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлсэн бол ийм хохирол амсахгүй байж. Харин үүнээс гарах ганц гарц байгааг МIBG гүйцэтгэх захирал А. Билгүүн зааж байна. Тэр нь "Засгийн газар шийдвэр гаргаж, хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагчдын алдсан алдагдлыг татвараас хасагдах заалтад оруулчихвал боломжийн" гэж ӨС-нд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Ийм туршлагыг өмнө нь Канадад нэвтрүүлж байжээ. Саяхан MNB-ээр ACEM-ийн тухай нэвтрүүлэг гарсан. Нэвтрүүлгийн үеэр Монголчууд бид нэг гэр бүл, нэг улс, нэг ах дүү гэж ярьцгаасан. Гадныхныг хүлээн авахдаа нэг гэр бүл, нэг улс үндэстэн, нэг ахан дүүс гэдгээ санаж байгаа бол Монголчуудынхаа төлөө бас нэг удаа саначихад гэмгүй гэж бодогдлоо. Нэг ч гэсэн монгол хүн өндийвөл, нэг хэсэг монгол хүн өндийнө, нэг хэсэг монгол хүн өндийвөл нэгмөсөн Монгол минь өндийнө.

 

 

 Ц.ХИШГЭЭ

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зөв өө ийм л төр засаг байгаа биз дээ. Ард түмэнээ бизнес эрхлэгчдээ бодохгүй өөрсдөө л яаж баяжих вэ гэдгээ л бодохоос биш бусад нь хамаагүй л гээд байгаа нөхөд дөө 2016-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?