250 САЯ АМ.ДОЛЛАР МАНАЙ ДАНСАНД ОРЖЭЭ

2016-03-17  

Монгол дахь Америкийн худалдааны танхимын сарын уулзалт болж, энэхүү уулзалтад Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг оролцсон юм. Тэрээр уулзалтад ирсэн зочдод хандаж үг хэлэхдээ “Засгийн газар Gredit Suisse банкнаас 250 сая долларын зээл авсан. Уг мөнгө өчигдөр Сангийн яамны дансанд орсон” гэж мэдэгдлээ. Одоогоор зээлийн хүү хугацаа зэрэг нарийн мэдээллүүд тодорхой байгаа юм. Засгийн газар нэг тэрбум ам.долларыг гурван өөр газраас зээлэхээр тохиролцжээ. Тэгэхээр манай зах зээлд нэмж 750 сая ам.доллар орж ирэх нь. Нэг тэрбум ам.долларыг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон зарцуулбал төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон Засгийн газрын өрийн хязгаарыг давна. Тиймээс өмнө нь тавьсан өрөө дахин санхүүжүүлэхэд зээлсэн мөнгөнийхөө дийлэнхийг зарцуулна гэж албаны хүмүүс тайлбарлаж буй юм.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Өр үү зээл үү бид чинь хичнээн төгрөгийн зээлтэй болоод байна даа 2016-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?