Б.НЭМЭХБААТАР : САЛБАР НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХҮНИЙГ САЙДААР ТОМИЛОХ НЬ ЗӨВ

2017-09-29  

Шинээр засаг бүрдэж, салбар салбарын сайд нарыг томилно. Сайдын томилгооны асуудлаар барилгын салбартаа байр сууриа эзэлсэн "Заг " компанийн ерөнхий захирал, Монгол улсын гавьяат барилгачин Б.Нэмэхбаатараас тодруулга авснаа хүргэе.

- Барилгын салбарыг цаг цагаар томилогдох сайдаасаа илүү мэдэх хүний нэг гэж Таныг үздэг. Барилгын ассоциацаас болон мэргэжлийн байгууллагуудаас МАН-ын Удирдах Зөвлөлд шаардлага хүргүүлсэн байна. Та шаардлага хүргүүлэх болсон учир шалтгаанаа тайлбарлана уу?

- Барилгын салбар бол бүтээн байгуулалт, хөгжлийн онцгой салбар. Энэ салбарыг сайд болох хүсэлтэй хүнээр, эс бөгөөс улс төрийн шахаа, шагналын зарчмаар хандаж, тоглуулж болохгүй. Санаа нь маш тодорхой. Салбарыг хөгжүүлж, урагшлуулж чадах удирдагчийг л өг гэсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх гашуун сургамжийг бүү давт, Баянсэлэнгэ шиг хүнээр сайд битгий тавь гэдгээ л илэрхийлсэн.

- Одоогийн сайд Мөнхбаярыг үлдээ гэсэн өнгө аяс энэхүү шаардлагад чинь цухалзаж байх шиг ?

- Тэгэж уншигдаж, хардагдаж магад. Үлдээвэл сайн. Үлдээхгүй бол өгөх хүнээ дээрдүүлж биш юм аа гэхэд дордуулж болохгүй. Мөнхбаяр сайдын хувьд барилгын салбарыг өлхөн аваад явчихна гэдгээ богино хугацаанд харуулж чадсан. Барилгын чиглэлийн мэргэжлийн олон байгууллагын төлөөллийг даргын зөвлөлд багтаасан нь шинэлэг оновчтой шийдэл болсон. Ажлын уялдаа холбоог сайжруулсан. Мөн Нийслэл хот болон Барилгын Яам өөр хоорондоо огт уялдаагүй ажиллаж байсныг нэгтгэж чадсан. Өөрөөр хэлбэл Бодлогын Яам, Нийслэл хот, Барилгын салбар гэсэн гол гэсэн гурван тоглогчийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж чадсан. Хөгжих ирээдүйтэй суурийг дэвсэж чадсан. Ийм дэвшил гаргасан.

- Та бүгд Мөнхбаярыг хамгаалах биш, түүний хийсэн ажлыг л устгачих вий гэж болгоомжилж байна гэж ойлгож болох уу?

- Мөнхбаяр сайдыг заавал үлдээнэ гэдэг бидний мэдэх хүрээнээс хальсан асуудал. Гэхдээ улируулан үлдээвэл чин сэтгэлээсээ баярлана. Яагаад гэвэл, ажиллах,салбараа аваад явчих, хөгжүүлчих хүн гэдэг нь харагдсан. Сольж холих юм бол салбараар минь тоглочих, самраад хаячих хэнийг ч хүлээн авахгүй гэдгээ л илэрхийлж байна. Тэгээд ч ямар эрх барьж буй нам нь солигдсон биш, бүгдийг нь хуйгаар өөрчлөнө гэж харахгүй л байна. Сайн ажилласан чадвартай нэгнийг нь үлдээгээд, саар ажилласан сулхан нэгийг нь солих нь хаана хаанаа зөв.

 

 

Ярилцсан Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чинбат:Маш зөв 2017-09-29
Чинбат:Маш зөв 2017-09-29
Чинбат:Маш зөв 2017-09-29
texengy:зөв 2017-09-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?