Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ТАЛИЙГААЧ Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2016-03-17  

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбоотой мэдээллийг 7038102 тоот утсаар авч нууцална гэдгээ мэдэгдлээ. Талийгаач Т.Лхагвасүмбэрэл Улаанбаатараас Хөвсгөлийн чиглэлд УБМ 1339 улсын дугаартай саарал өнгийн “парадо” маркийн автомашинтай явах үедээ Мөрөн сумын VII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” компанийн шатахуун түгээх станцаас шатахуун авч буй бичлэг үлдсэн аж. Иймд тухайн цаг хугацаанд талийгаачтай тааралдсан, харсан, уулзсан, хүн болгон үйлчлүүлсэн дэлгүүр, цайны газрын мэдээллийг цуглуулахаар ажиллаж байна.  

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?