“Төр бараг замын бүх компанидаа өртэй. Зам арчилгааны болоод барилгын компаниуддаа ч өртэй байгаа. Шинэ жилээр бид энэ хэдийгээ хуучин хувцастай нь баярлуулсан. Битүүний өдөр өнгөрсөн жил хийсэн ажлынх нь тодорхой хувийг л өгсөн. Хөгшидтэйгээ очиж золгох л мөнгөтэй болсон. Өнгөрсөн жил хийсэн ажлынх нь хөлсийг төлж барагдуулах ажил үргэлжилсээр л байна. Өчигдөр гэхэд баруун чигийн хоёр зам дээр ажилласан компани векселиэр мөнгөө авчихсан гэж явахтай таарсан. Энэ жил ажлаа хөрөнгө мөнгөнөөс үүдэж гацаахгүй ажиллахын тулд санхүүг нь шийдэх гээд ажиллаад л байна”
хэмээн Зам тээврийн сайд М.Зоригт хэвлэлд ярилцлага өгчээ.
А.САЯН