УЛААН БУРХАН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ

2016-03-17  

Корь өвчний тухай : Морбилливирусээр үүсгэгдэх халдварт өвчин. Энэ вирус нь 3 давхар уургын бүтэцтэй. Эхний давхарга гликопротеин, дараагийн 2 давхарга цусанглютинин, гантель хэлбэрийн уургаас бүрдэж эсийн Рибонуклеи́ны хүчилтэй нуклеокапсидан бүрдүүлж холбогдоно. Халдварлах хүнээс хүнд халдана. Хүн гэнэт 40 хүртэл халуурч, улаан цэгэн тууралт гарна. 

Нууц үе : 17 хоног хүртэл байх тул үзэмний шүүс уулгаж тууруулж хорыг гадагшлуулбал хор уу чанар нь дарагдана.

Агаар дуслын замаар : Ханиах, найтаах, шүлсний үсрэлт, хөлсөөр дамжина. Их хөлөрч салхинд гарах, хоолой өвдөх, ханиад томуу, дунд чихний үрэвсэл зэрэг нь энэ вирус үржих нөхцөл болж,

Т-лимфоцитыг дарангуйлж дархлааг муутгана. Улаан бурхны вирусийн халдвар тунгалгийн системээр дамжиж, тунгалгийн булчирхайд тэнхэрч, дэлүүнд халдварлан олон цөмт томорсон эсүүдийг цусны сийвэнд оруулснаар цусанд улаан бурхны вирус ихээр хуралдаж, амны болон гуурсан хоолойн салст бүрхүүлийн эд эсээс эхлэн үрэвсүүлж тунгалгийн судлаар дамжин тархины, уушгины, элэгний эд эсэд тархан үрэвсэл үүсгэж хүндрүүлдэг. ДЭМБ-ын байгууллагаас улаан бурхны тархалтыг арилгах даяарчилсан арга хэмжээ, судалгаа, үнэлгээ, вакцинжуулалтыг өргөнөөр хийж 2000 оны улаан бурхны үхлийг 2015 оны улаан бурхны үхлийг харьцуулахад 95% буурсан.

Манай орны хувьд : Улаан бурхны вакцинжуулалт алдаг оног хийгдэх, эцэг эхчүүд, эмнэлгийн системийн доголдлоос энэ өвчний тархалт гамшгийн үеийн асуудал үүсгээд байна. Гол эмчилгээ урьдчилан сэргийлэлт, вакцинжуулалт. Улаан бурхныг эмчлэх эм нээгдээгүй, шинж тэмдгийн эмчилгээ хийх, хэвтрийн дэглэм, хөл хориогоор хязгаарлаж, эмчилгээнүүдийг хийдэг.

Улаан бурхны уурагт нэгдлийг задлах, дархлааг нэмэгдүүлэх А амин дэмээр витаминжуулах, болон цусанд Кали бусад эрдсээр баялаг хүнс хэрэглэх, халуун шөлөөр эмчлэх хэрэгтэй.

 

Хүний их эмч Б.Бат-Оргил.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Уншигч:Улаанбурхан гэдэг нь measles юм бол rubeola virus-аар үүсдэг шүү дээ, манайд morbillvirus-аар үүсдэг юм бол нэршил нь таарахгүй байна 2022-01-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?