Ирэх сонгуульд МАН, МАХН хоёр эвсэл болж оролцох уу гэдэг асуулт оны өмнөөс улстөрийн хүрээнд тавигдаж, олон нийтийн дунд яригдаж эхэлсэн. Үүнийг батлах мэт хоёр нам гуравдугаар сарын нэгний өдөр тохиодог Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэж, М.Энхболд Н.Энхбаяр нарын инээсэглэн авхуулсан зураг цахим сүлжээнд цацагдсан нь дээрх таамаглалыг улам лавшруулсан талтай. Тэгвэл МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, МАН МАХН хоёр хамтарч ажиллах, яриа хэлэлцээ хийгдэж байгаа талаар тухай твиттерт жиргэжээ. Тодруулбал, хоёр нам улс төрийн сонгуульд хамтарч оролцох тухай зөвшилцөх энэхүү ажлын хэсэгт МАХН-ын талаас УИХ-ын гишүүн Ч. Улаан, О. Баасанхүү, МАХН-ын нарийн бичгийн дарга Э. Эрдэнэжамъян, Б. Тулга нар багтан ажиллаж байгаа гэнэ. Харин нөгөө талаас буюу МАН-аас хэн хэн дээрх ажлын хэсэгт багтсан талаарх мэдээлэл одоогоор хаалттай байна.
Х. АЯЛГУУ