ЭРДЭНЭЖАМЪЯН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛНО

2016-03-18  

Эрдэнэжамъян МАХН болон Н.Энхбаярын итгэлтэй хүний нэгэнд тооцогддог. Албан тушаалын хуваарилалтаар Хууль Зүйн дэд сайдаар томилогдож байсан. Албан үүргээ хэтрүүлэн ашигласан гэсэн зүйл заалтаар Тэмүүжин сайд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан түүхтэй. Интерполд захидал бичсэний төлөө түүнийг чөлөөлснийг санах нэг уншигчид байгаа байх аа. Харин тэр өнөөдөр МАХН-ынхаа даргын гол өмгөөлөгч болж байх шиг байна. Сануулахад, УИХ-д жагсаалтаар орсон Баасанхүү 2012 оны сонгуулийн өмнө намынхаа даргыг өмгөөлөх, олон нийт, хэвлэлд хандах ажлыг хариуцдаг байсан. Тэгж байхдаа, тойрогт нэр дэвших байснаа өөрчлүүлж, жагсаалтын эхний арав дотор бичүүлж амжсан. Тэгээд юу болсныг бид бүгд мэднэ. Түүнтэй ижил нөхцөл өнөөдөр бүрдлээ. Өршөөлийн хуульд хамрагдсан МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас шинээр эрүү үүсгэж эхэлсэн. Журмын нөхдүүд нь голдуу даргынхаа эсрэг мэдүүлэг өгөөд байгаа. Энэ дөнгөнөөс даргыгаа мулталж чадах уу гээд олон асуудал түүнд байна. Тиймээс Эрдэнэжамьян АТГ-тай тулж ажиллахаар шийдсэн нь анзаарагдана. Эрдэнэжамъяны хувьд улс төрд хөл тавихаар нэг мөр шийдсэн нь илэрхий. Ажиглагчдын хэлж буйгаар, Эрдэнэжамьян намынхаа жагсаалтад дээгүүр бичигдэх магадлалтай хүмүүсийн эгнээнд хэдийнээ багтсан байна. Нам амжилттай оролцвол, асуудлыг хэрхэн шийдсэнээс үл хамааран Эрдэнэжамъян өөрийн хүсэн мөрөөдсөн УИХ-ын гишүүний суудалд заларна. Үүнийг хөдөлмөр зүтгэл гэнэ үү, шагнал гэнэ үү, юу гэж нэрлэх ойлгох нь бусдын асуудал.

 

Ц.ОТГОНБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Шударга монгол клуб:жагсаалтаар нэг эргүү орж ирэхнүү.Сонгогч санаалаа хэнд өгөхөө мэдэндээ ... 2016-03-18
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?