Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

КАЗАХ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ НАУРЫЗ БАЯР БОЛНО

2016-03-21  

Наурыз баяр 3 дугаар сарын 22-нд болдог бөгөөд энэ өдөр, өдөр шөнө тэнцдэг гэж үздэг. Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг.  “Наурыз” перс гаралтай үг бөгөөд монголчилбол “нау-шинэ”, “рыз-өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Казах түмэн эртнээс өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяраа энэ өдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Наурызын баярыг хаврын баяр мөн нарны баяр ч гэж нэрлэх нь бий. Казахууд нарыг шүтэх бөгөөд 3-р сарын 22-ний өглөө эртлэн босч нараа шинжиж тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцдэг. Наурызаар мандаж буй өглөөний наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр  эхэлдэг уламжлалтай.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?