Өмнөговь аймаг тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөх зорилгоор хавар ингэ ботголох үеэр малчиддаа мөнгөн урамшуулал буюу малчдын хэлж заншсанаар “ботгоны мөнгө” олгодог. Аймгийн засаг даргын гаргасан “Тэмээн сүргээ төлөөр өсгөсөн малчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2013, 2014 онд 15 сумын 3200 малчин өрхөд 87 сая төгрөгийг өгчээ. Энэ хавар мөн энэ урамшуулалыг олгохоор болсон байна. Өмнөговь аймаг 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 16500 ботго бойжуулжээ.
А.САЯН