Тэд эвслээс гарах болсон шалтгаанаа “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаагүй энэ хөтөлбөрийн төлөө эвслийн гишүүд дорвитой ажил хийсэнгүй гэж үзжээ. Мөн хөтөлбөрийн салшгүй том хэсэг болох Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байдлаар засварлахад чармайлт гаргасангүй гэж тодотголоо. Тэд энэхүү байр сууриа бичгээр үйлдэн намынхаа удирдлагуудад өгчээ.
Тэгвэл үүний дараа МАХН болон МҮАН-ын удирдлагууд хуралдаж бүлгээс гарах хүсэлтээ гаргасан гишүүдийг улс төрийн ёс зүйгүй алхам хийлээ хэмээн үзсэн байна. МАХН МҮАН удирдлагууд хариуд нь хамтарч мэдэгдэл гаргаад амжжээ.
Ц. БАТТУЯА