Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Монгол Улсын Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээн өнөөдөр 19 цагаас ТV-5 телевизээр цацагдах байсан юм. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч хариу өгөхгүй байна. Тиймээс мэтгэлцээнийхээ хугацааг дахин 1 сараар сунгаж 4 дүгээр сарын 23-нд мэтгэлцэх болно” гэлээ. Мөн “32 хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч бүх хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгч байна. Тиймээс ямар шалтгаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэж байгаагаа тайлбарлах хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.
А.САЯН