Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

САРХАД СӨГНӨДӨГГҮЙ НАУРЫЗЫН БАЯР

2016-03-24  

Монголчуудын шил шилээ дарсан баяр дуусдаггүй. Энэ гурван сард л гэхэд Мартын 8, цэргийн баярыг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олныхоо хүрээнд хэдэн өдөр дараалан тэмдэглэж нийслэл хотынхоо цэнгээний газруудын орлогыг өвөө зузаатгасан. Маргааш нь харин шартсан хүмүүс ажлаа цалгардуулж ажилласан ч биш амарсан ч биш байдалтай өнгөрөөнө. 

Тэгвэл тэмдэглэлт баярыг шоу цэнгээн, архи дарсгүй тэмдэглэдэг монгол үндэстэн байна. Казах түмний хаврын Нарны баяр Наурыз 3 сарын 22-нд боллоо. Ахас дээдсээ хүндэтгэн, ариун идээгээ дэлгэж ахан дүүс, ураг саднаараа баяраа тэмдэглэдэг Казах түмэн энэ өдөр архи сархад хүртдэггүй уламжлалтай.

Харин Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаан, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг байна. Дараа нь “Газар эх минь ивээлээ хайрла” гэж нээсэн худгийн нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ цацдаг ёс уламжлалтай.

Энэ уламжлалаараа Орхон аймаг дахь Казах ахан дүүс Наурызын баяртай хамт Дэлхийн усны өдөр тохиодог энэ өдөр Хүрэнбулагийн рашааны орчин тойронг цэвэрлэж, булгийн нүдийг нээж рашаанаас хүртэцгээсэн байна. 

Үүнээс баяр болгон утга учиртайг санаж тэмдэглэж байхыг залуустаа үлгэрлэж байна. 

 

 

Л. ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зулаа:Үнэхээр мундаг байна. Үлгэр дуурайлал үзүүлж байгаа манай үндэстэн 2016-03-24
Zzz:mundag ard tvmen shu 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?