Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдрийг ДЭМБ-ын шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тэмдэглэдэг. 1882 оны энэ өдөр германы микробиологич Роберт Кох сүрьеэ үүсгэгчийг нээсэн тухайгаа зарлажээ. Сүрьеэ бол агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин юм. Зохих шаардлагатай эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэгийн идэвхтэй хэлбэрийн өвчтэй хүн дунджаар 10-15 хүнд халдвар тараадаг байна. Сүрьеэ өвчнөөр жил бүр 1.6 сая хүн нас барж байдгийн дийлэнх нь хөгжиж буй орнуудын иргэд байдаг ажээ. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд уг өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн ба насны хувьд залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
А.САЯН